Туркийн шүүх Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга асан, генерал Илкер Башбугт бүх насаар нь хорих ял оноов. 2008-2010 онд уг албыг хашиж байсан 70 настай Башбугийг Ерөнхий сайд Режеп Тайнп Эрдоганы Засгийн газрыг түлхэн унагах зорилготой хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгажээ. Армийн өнд өр албаны өөр хэд хэдэн офицерт дээрхтэй ижил ялаар шийтгэсэн байна. Туркийн NTV телевиз мэдээлснээр 40 хүнийг яллаж, 20 гаруйг цагаатгажээ. Шүүх хурлын үеэр гадна нь 1000 орчим иргэн цуглаж, шүүх засаглал Эрдоганы улс төрийн өрсөлдөгчд өө намнах хэрэгсэл болж байна хэмээн буруушаав. Тэднийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Эрдоганыг унагах зорилгоор эвлэлдэн нэгдсэн иргэдийн “Эргенекон” байгууллагын идэвхтэн эрдэмтэд, хуульч, сэтг үүлчид ч цэргийнхний адил шүүгдэгчийн сандалд суусан агаад нийт 275 хүн хуйвалдааны хэргээр шүүхийн хаалга татжээ. Оршин тогтнож буй нь 2007 онд ил болсон “Эргенекон”-ыг эрх баригчид террорист бүлэглэл хэмээн зарласан байна.