Шинэ Зеландаас Хятадад орж ирдэг бүх сүүн бүтээгдэхүүний импортыг зогсоожээ. Шинэ Зеландын сүүн бүтээгдэхүүний хамгийн том групп “Фонтерра”-гийн зарим бараа бүтээгдэхүүнээс ботулизм өвчин үүсгэгч нян илэрсэн байна. Ботулизм нь хүний мэдрэлийн системийг гэмтээж, саажилтад хүргэдэг үхлийн аюултай өвчин юм. 2008 онд Хятадад сүүн бүтээгдэхүүнээс болж зургаан хүүхэд амь насаа алдаж, 300.000 хүүхэд хордсоноос хойш тус улс гадаадаас орж ирдэг бараа бүтээгдэхүүнд хатуу хяналт тавьдаг болсон. “Фонтерра”-гийн мэдээлснээр тус группээс Хятад, Шинэ Зеланд, Тайланд, Малайз, Вьетнам, Саудын Араб, ОХУ гэсэн долоон улс руу гаргасан 1000 тонн сүүн бүтээгдэхүүнд уг нян агуулагдаж буй гэнэ. Хятадад гадаадаас орж ирдэг сүүн бүтээгдэх үүний 80 хувийг зөвх өн “Фонтерра” хангадаг аж. Тиймээс Хятад улс сүүн бүтээгдэх үүний хомсдолд орж магадгүйг BBC онцолжээ. Хортой бүтээгдэхүүний тоонд нярай хүүхдийн сүү орж байгаа учир Шинэ Зеландын Худалдаа, үйлдвэрлэлийн сайд Хятадын шийдвэрийг дэмжсэн аж. 2012 оны тавдугаар сард “Фонтерра” группийн “Вайкато” үйлдвэрт үйлдвэрлэсэн уг сүүн бүтээгдэх үүнүүдийг бохир хоолойгоор дамжуулсан хэмээн тус үйлдвэрийг буруутгажээ. “Фонтерра” нь сүүн бүтээгдэх үүнээрээ дэлхийд дөр өвт ордог, Шинэ Зеландын энэ төрлийн 95 хувийг гадагшаа гаргадаг, тус улсын эдийн засагт нөлөөтэй компани юм. Одоогоор тус компанийн бүтээгдэхүүнээс болж хордсон хүн гараагүй байгаа ч бүх бараагаа буцаан татаж байгаа аж.