ОХУ-ын Москва хотод хууль бус цагаачдыг түр саатуулах байранд гадаадын 612 иргэнийг бүртгэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байгууллага, Холбооны шилжин суурьшилтын газар тэдгээр иргэдийг нутаг руу нь албадан гаргах ажлыг гүйцэтгэх юм. Өмнө нь хотын цагдаагийн газар дүүргүүдэд хууль бусаар оршин суугч 1436 иргэнийг илрүүлсэн юм. Мөн ОХУ-ын Дотоод хэргийн яам үйл ажиллагааныхаа хүрээнд 4500 гаруй цагаачийг шалгажээ. Цагдаагийнхан Москвагийн зүүн хэсэгт Иртышийн гарцаас л гэхэд 1200 вьетнам иргэнийг саатуулж, нууцаар үйл ажиллагаа явуулдаг 20 байгууллага олж илрүүлжээ. Мөн тус тойргийн Зөвлөлтийн гудамжнаас Египет, Марокко, Сири, Узбекистан, Азербайжаны хууль бус 200 иргэнийг баривчилсан байна. Хууль бус иргэд дотор хуурамч паssспорт, галт зэвсэгтэй хүмүүс байсныг тэд онцолсон. Сүүлд хийсэн судалгаагаар ОХУ-д гарч буй гэмт хэргийн 41 хувийг гадаадын иргэд үйлддэг нь тогтоогджээ.