АНУ өнгөрсөн сард шинээр 162 мянган ажлын байр бий болгосон хэмээн BBC мэдээлэв. Энэ нь газар тариалангийн салбар дахь шинэ ажлын байрыг хасаж тооцсон үзүүлэлт бөгөөд үүнийг хэрэв нэмбэл шинээр ажилд орсон хүний тоо 180 мянгад хүрч байгаа гэнэ. Улмаар тус улсын ажилгүйдлийн түвшин 7.4 хувь болж буурсан нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн бага үзүүлэлт болжээ. Сайн мэдээ үүгээр дууссангүй, энэ оны эхний хоёр улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд тооцоолж байснаас өндөр буюу 1.7 хувьд хүрсэн байна. Шинжээчид өмнө нь эдийн засгийн өсөлт дээрх хугацаанд 1.1 хувьд хүрнэ гэж тооцож байсан аж. “Шинэ ажлын байрны тоо нэмэгдэж байгаа нь сайн хэрэг боловч урьдчилан тооцож байснаас дандаа уруудаж буй нь анхааралт татаж байна” хэмээн “Rosenblatt Securities”-ийн шинжээч Гордон Чарлоп ярьжээ. Энэ оны тавдугаар сард 195 мянган шинэ аж лын байр бий болгоно гэж тооцсон ч эцэст нь 176 мянга, зургадугаар сард 195 мянга гэж байснаас 188 мянгыг нь бий болгосон аж. Харин “Capital economics”-ийн ахлах эдийн засагч Пол Ашворт энэ үзүүлэлтийг өөр өнцгөөс нь харж байгаа аж. “Хоёр жил үргэлжилсэн эдийн засгийн уналтаас бид бүрэн гарчихаагүй байна. Эдийн засгаа хөл дээр нь босгох гэж Засгийн газар, Холбооны нөөцийн банк бүхий л талаар оролдлого хийж байгаа ч бодит үр дүнгээ өгсөн нь цөөхөн. Гэхдээ байдал ийм байхад шинэ ажлын байрны тоо сүүлийн гурван сард 160 мянгаас буухгүй байгаа нь сайн хэрэг. Тооцоолж байс наас болон урьд сарын хаас буурсан нь үнэн ч, бид үүнийг бо дит байдалтай ха рьцуулан үзэх хэрэг тэй” хэ мээн тэрбээр ярьсан байна. Өн гөрсөн оны долдугаар сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин 8.1 хувь байсан бол одоо 7.4 болж буурсныг тэрбээр мөн сануулав