Өчигдөр 52 нас хүрсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөртөө бэлэг барьжээ. Тэрбээр уламжлал ёсоор төрсөн өдрийнх өө өмнө бүтэн өдөр гольф тоглож сэтгэлээ сэргээсэн гэнэ. Б.Обаматай хамт Хавай, Чикагогаас ирсэн түүний найзууд болон Цагаан ордны албан хаагчид тоглосон аж. Өглөөн өөс авахуулаад үд хүртэл долоон цаг үргэлжилсэн тоглоомын дараа ялагчид нисдэг тэргээр Ерөнхийлөгчийн Кэмп-Дэвид зуслан руу явсан бол ялагдагчид автомашинаар хэдэн цаг явж тэнд хүрчээ. Өнгөрсөн жилийн найман сард Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил ид өрнөж байсан ч Обама төрсөн өдр өөрөө гольф тоглохоос татгалзаагүй юм.