Английн “The Guardian”, “The Independent” сони ны тоймч Хэдли Фримэн, Грейс Дент, Америкийн “Time” сэтгүүлийн Кэтрин Мэйэр на рын эмэгтэй сэтгүүлчдийг “Твиттер” олон улсын цахим сүлжээгээр сүрдүүлжээ. Нэр нь үл мэдэгдэх хэрэглэгч сэтгүүлчдийн гэрийн гадна тэсрэх бөмбөг тавьсан, 22.47 цагт (Их Британийн зуны цагаар) дэлбэлнэ хэмээн жиргэсэн байна. Урьд нь Их Британийн Пар ламентын гишүүн Стелла Кри зи, феминист хөдөлгөөний идэвх тэн Кэролайн Крайдо-Пе- рез нарыг хүчиндэнэ хэмээн “Твиттер”-ээр сүрдүүлж байжээ. Их Британийн цагдаагийн га зар тус жиргээг “тийм ч үнэмшилтэй биш” гэж дүгнэсэн ч уг шөнө гэртээ хонохгүй ба хыг сэтгүүлчдэд зөвлөж, нэргүй хэрэглэгчийг хайж эхэлсэн юм.