Хойд Европын орнуудад нохой гаслам халуун өдрүүд үргэлжилж, хүчтэй шуурга дэгдэж байна. Францад шуурганы улмаас цахилгаан дамжуулагч шугам эвдэрч, 130.000 айл өрх цахилгаанг үй болсноос гадна Парис, Бордо хотод галт тэрэгний хөд өлг өөн түр хугацаанд зогсчээ. Өнг өр өгч бямба гаригийн орой Францын Жуанвиль хотод хүчтэй салхилснаас майхан нурж 30 хүн бэртсэнээс гурав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа аж. Германы зарим нутагт 40 градус давж халан, төв хэсгээр нь ойн түймэр дэгдэх аюултай байгаа юм. Түүнчлэн Италид ч халуун болж, иргэд болон жуулчдыг сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.