Татвараас зайлсхийсэн хэргээр шүүхээс ял сонсгоод байгаа Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони “Давж заалдах шатанд заргаа авч чадахгүйд хүрвэл шоронг зориход бэлэн байна. Тэрбээр гэрийн хорионд оруулах юм уу, олон нийтийн ажилд оролцуулах зэргээр шийтгэлийг хөнгөвчл өх эрх эдлэхг үй” гэдгээ “Libero” сонинд ярилцлага өгөхд өө тэмдэглэжээ. “78 нас сүүдэр шүргэж яваа миний бие уг нь гэрийн хорионд ормоор санж. Гэвч намайг гэм буруутай гэж үзэх юм бол шорон луу явна” гэж тэрбээр өгүүлээд, Беттино Кракси шиг сүүл хавчин зугтахг үй гэлээ. Социалист намаас Ерөнхий сайдад томилогдон ажиллаж байсан Б.Кракси авлигын хэргээр баривчлагдахаас эмээн, эх орноо орхисон юм. “Mediaset” компанитай нь холбогдсон дээрх хэргийн талаар С.Берлусконийн давж заалдсан өргөдлийг Италийн Дээд шүүхэд өнөөд өр авч үзэхээр товложээ. Уг хэргийн улмаас экс Ерөнхий сайд дөрвөн жил хоригдох ял авч, төрийн албанд ажиллах эрхээ таван жилээр хасуулаад буй. Гэвч тэрбээр өрш өөлд хамрагдсанаар хоригдох хугацаагаа нэг жил хүртэл болгон богиносгох боломжтой гэж хэвлэлд мэдээлсэн аж. “Mediaset”-ийн асуудлаас гадна С.Берлусконид насанд хүрээг үй бүжигчинтэй бэлгийн харилцаанд орсон хэргээр долоон жил хорих ял, төрийн алба хашихыг бүх насаар нь хориглох шийтгэл, улс төрийн өрсөлдөгчдийнх өө телефон утасны яриаг хууль бусаар нийтэлсэн хэрэгт нь нэг жил хорих ял тус тус оноогоод байна.