Ираны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болоход Махмуд Ахмадинежад Тегеранд шинээр байгуулагдах технологийн их сургуулийг тэргүүлэх болсныг AP мэдээллэв. Тус сургуулийг байгуулах зөвшөөрлийг тэрбээр Лалын бүгд найрамдах улсын Соёлын хувьсгалын дээд зөвлөлөөс хэдий нэ авсан агаад энд мэдээллийн технологи, нано технологи, агаар мандал, сансрын болон цөмийн судалгааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ. 2005 оноос Төр тэргүүлсэн М.Ахмадинежад ирэх сарын 4-нд Ерөнхийлөгчийн суудлаа албан ёсоор шилжүүлж, шинэ Ерөнхийлөгч Хасан рухани тангараг өргөнө. Зургадугаар сард болсон сонгуульд Х. рухани 50 гаруй хувийн саналаар ялсан. Ахмадинежад Ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрх хэрэгжүүлсэн тул энэ удаагийн сонгуульд өрсөлдөөгүй юм. Тэрбээр Тегераны шинжлэх ухаан, технологийн их сургуулийг инженерээр төгсч, мөн тэнд доктор хамгаалсан юм.