Миланы шүүхээс “Dolce&Gabbana” компанийг 400 сая еврогоор торгох шийдвэр гаргажээ. Италийн загварын брэнд татвараа цаг тухайд нь төлөлгүй, хууль зөрчсөнөөс болж ийнхүү торгуулах болсон аж. Хэрэв шийдвэр хэрэгжвэл “D&G” үйл ажиллагаагаа зогсооно хэ мээжээ. Тус компанийн загвар зохион бү тээгчид нь улсад нэг тэрбум еврогийн өртэй юм. Өнгөрсөн сард Габбана, Дольче хоёрыг нэг жил найман сарын хугацаагаар хорьж, мөн гөн торгууль төлөх шийтгэл оноож байсан. Тус шийд вэрийг Италийн эрх мэдэлтнүүд зөв хэмээн үзэж байсан юм. Учир нь 2004 оноос эхлэн загварын компаниуд татварын хуулийг зөрчих болсон аж. Стефано, Доменико нар “Бид бүтээл туурвих хүс элтэй байгаа ч ийм их хэмжээний торгууль тө лөх болбол ашиг орж ирэхгүй, хаагдсанаас ялгааг үй болох учраас үйл ажиллагаа явуулахгүй” хэ мээн сэтгүүлчдэд мэдэгджээ.