Испанийн Галиси хотод болсон төмөр замын осолд 60 хүн эндэж, 130 хүн шархадсан тухай AFP мэдээлэв. Мадридаас Ферроль орохоор явсан зорчигчийн галт тэрэг пүрэв гаригийн орой Сантьего-деКомпостела өртөөнд ойртож очих үеэр замаас гаран, 13 вагоноос бүрдсэн цуваа онхолдсон энэ хэргийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч халдлага байх боломжийг эрх баригчид үгүйсгэв. Төмөр замын “Renfe” компани цуваанд 218 зорчигч явсан гэж мэдэгджээ. Испанийн хэвлэлд мэдээлснийг үзвэл, галт тэрэг осол болох цаг мөчид зөвшөөрөгдсөн хэмжээнээс мэдэгдэхүйц өндөр хурдтай явжээ. Цагт дээд тал нь 80 км хүртэл хурдлах журамтай ч 180 км/ цаг хурдтай зорчиж явсан гэх мэдээлэл байна.