Хятадын бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтөө хурдасгах хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөснөө өчигдөр танилцуулжээ. Жижиг аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлж, экспортын татварыг бууруулахаас гадна төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэхээр зэхсэн гэнэ. Тус улсын эдийн засаг сүүлийн хоёр улирал дараалан суларсан бөгөөд цаашид ч эрч нь буурах төлөв бий аж. Энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 7.7 хувиар тэлсэн ДНБ нь өнгөрсөн улиралд 7.5 хувиар өссөн билээ. Хятадын экспортын гол зах зээл болох АНУ, Европт эдийн засгийн байдал төдийлэн сайнгүй байгаа нь өсөлтөд нөлөөлж буйг ажиглагчид тэмдэглэсэн байна. “HSBC холдинг”-ийн хийсэн судалгаагаар Хятадын үйлдвэрлэлийн бүтээмж буурсаар байгаа бөгөөд энэ сард сүүлийн 11 сарынхаа доод түвшинд хүртэх төлөвтэй гэнэ. Сард 20 мянган юаниас (3257 ам.доллар) бага өртөгтэй худалдаа хийдэг жижиг аж ахуйн нэгжүүдийг ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэн эргэлтийн хөрөнгийн татвар болон НӨАТаас түр чөлөөлөх аж. Ингэснээр зургаан сая орчим жижиг аж ахуйн нэгж эл хөнгөлөлтөд хамрагдах бөгөөд сая сая хүний орлогыг өсгөж, ажил эрхлэлт нэмэгдэх тооцоо бийг Засгийн газраас уламжилжээ. Түүнчлэн хувийн хэвшлийн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн экспортыг дэмжих бодлого боловсруулсан гэнэ. Төмөр замын сүлжээг өргөтгөх зорилгоор Төмөр замын хөгжлийн сан байгуулж, эхний ээлжинд Засгийн газраас хөрөнгө төвлөрүүлэх юм байна. Улмаар хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж, тэдэнд төмөр замаас хувь эзэмшүүлэн менежментийн эрх олгохоор зэхсэн гэнэ. “2008 оныхтой харьцуулахад энэ нь жижиг арга хэмжээ мэт боловч нийлүүлэлтийн талаас асар өгөөжтэй” хэмээн “Bank of America Merrill Lynch”-ийн