Хятад улсад ойрын таван жилийн хугацаанд Засгийн газрын шинэ барилга барихыг хориглосон тухай BBC уламжиллаа. Энэ нь эрх баригч Коммунист нам авлигын эсрэг тууштай тэмцэх бодлого баримталж буйг гэрчлэх Ерөнхийлөгч Си Жиньпиний кампанит ажлыг нэг хэсэг аж. Заримдаа ядуусын хороололд хүртэл Засгийн газрын хэт хээн цэр барилга барьж буй нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж буй. Түүнчлэн засвар хийх нэрийдлээр барилгад тансаг засал хийж, өрг өт гөхийг ч Ерөнхийлөгчийн зарли гаар хоригложээ. Сургалтын төв, Засгийн газрын харьяа зочид буу дал шинээр барихыг түдгэлз үүлж, төрийн өмчийн байгууллагууд барилгын төсөлдөө хандив, ивээн тэтгэлэг авах, хувийн хэвшлийн компаниудтай хамтрахыг хориглосон байна. Хятадын зүүн хэсгийн Аньхой мужийн Фуян хот дахь Өрнөдийн хэв маяг бүхий Засгийн газрын байрыг иргэд ихээхэн шүүмжилдэг аж. Оршин суугчид нь түүнийг “Цагаан ордон” хэмээн нэрлэдэг бөгөөд байгуулахад нь 30 сая юань (4.89 сая ам.доллар) зарцуулсан байна. Түүнчлэн төрийн өмчийн эмийн компанийн барилгын до тоод заслын зураг олон нийтийн хүртээл болсны дараа хэл ам дагуулжээ. Учир нь уг барилгыг Фран цын Версалийн ордныг хуулбарлан, ханыг нь алтлаг цаасаар бүрж, лааны суурь, чийдэнгийн бүрхүүлийг ч алтаар бүрсэн байжээ.