Болгарын Парламентын байрын гарах хаалгыг уржигдар орой хэсэг хүн цоожилсны улмаас байшинд гишүүд, сайд нар, сэтгүүлчид гээд 100 гаруй хүн түгжигдсэн байна. 22.00 ца гийн үед цагдаагийнхан түг жигд сэн хүмүүсийн нэг хэс гийг гаргахыг оролдсон ч эсэр гүүц лийн ажиллагаанд оролцогчид авто бусыг нь бүслэн, чулуу нүүлгэж саад болжээ. Ингээд автобус хоосон буцсан байна. Цагдаа нар, жагсагчдын дунд болсон мөргөлд өөнд долоон иргэн, хууль сахиулах байгууллагын хоёр ажилтан шархаджээ. Болгарт зургадугаар сарын 14-нөөс эхэлсэн Засгийн газ рын эсрэг жагсаал, цуглаанд оролцогчид Парламентын ээлжит бус сонгуулийн дүнгээр тавдугаар сард байгуулагдсан Засгийн газрыг огцруулах шаардлага тавьж буй. Улсын аюулгүй байдлын газрын тэргүүнээр хэвлэлийн магнат Делян Пеевскийг томилсон нь иргэдийн бухимдлын нэг шалтгаан болж байжээ. Гэвч түүнийг албанаас нь чөлөөлсний дараа эсэргүүцлийн арга хэмжээ өнөө хэр намжаагүй байна.