Дани Афганистанаас өөрийн зэвсэгт хүчний сүүлчийн бие бүрэлдэхүүн болох мото явган цэргийн ротын 250 байлдагч, 90 машиныг Гильменд муж дахь Кэмп Прайс баазаас даваа гаригт гаргалаа. Афганы дайнд оролцсон 12 жилийн түүхэндээ ийн цэг тавих зуур эх оронд нь терроризмын эсрэг энэхүү ажиллагаанд даничууд хүчин зүтгэсэн нь ямар утга учир, ач холбогдолтой болов гэсэн хөн дүүр асуултад хариулт олохыг эрмэлзэж байгаа ажээ. Тухайлбал, эрх баригч эвслийн Социал либерал намын төлөөлөгч Зеня Стампе “Дайнд Дани нэгдэн орсон нь алдаа байгаад зогсохгүй, Аф ганд ардчилал тогтоох гэсэн үл гүйцэлдэх, буруу даалгаврыг дайчдад өгсөн” гэж тэмдэглэсэн байна. 2002 оны нэгдүгээр сараас 2013 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд Даниас 9500 цэрэг халуун цэгт үүрэг гүйцэтгэжээ. Энэ завсар 43 байлдагч нь амь үрэгдэж, 211 хүн шархадсан бөгөөд дайнд оролцсоны өртөг зардал 15 тэрбум крон (26.3 тэрбум доллар)-оор үнэлэгджээ. Ийнхүү дани цэргүүд нутгийн бараа харж байгаа ч цэргийн 300 орчим мэргэжилтэн Афганд цагдаагийн хүч нийг сургах, тусгай анги нэгт гэлд техникийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор түр үлд жээ.