Германы Франкфурт хотын цагдаа нар 34 жил автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй явсан жолоочийг илрүүлжээ. Осол болсон газраас зугтсан 55 настай иргэнийг жолооны үнэмлэхээ үзүүлэхийг хүсэхэд тэрбээр 1979 онд эрхээ хасуулснаа шударгаар хэлсэн аж. Герман улсын хуульд эрхийн үнэмлэхгүйгээр жолоодсон хүнийг нэг жилийн хугацаагаар шоронд хорих, эсвэл их хэмжээний мөнгөөр торгодог заалттай. Харин жолооч үнэмлэхээ биедээ авч яваагүй ч нэр нь мэдээллийн санд байгаа тохиолдолд 10 еврогоор торгоод явуулдаг аж. Франкфуртын иргэнд ямар шийтгэл ноогдох нь одоогоор тодорхойгүй байна.
О.ДАРЬ