Хятадын төвийн хэсгийн Ганьсу мужид өчигдөр орон нутгийн цагаар 07.45 цагт болсон газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 47-д хүрч, гэмтэж шархадсан 290 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн тухай AFP мэдээллээ. 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь хүн ам суурьшсан хамгийн ойрын цэгээс 13 км зайд, газрын гадаргаас 10-20 км-ийн гүнд байжээ. Тус мужийн хүн ам төв- лөрөн суурьшсан бүсийн олонх нь байгалийн гамшигт нэрвэгдэн, хохирол амсчээ.