Японы Парламентын дээд танхимын сонгуульд Либерал ардчилсан нам, “Комейто” намын эрх баригч эвсэл олонхын санал авлаа. ням гаригт болсон са нал хураалтын албан ёсны дүнгээр, эвсэл 242 суудлын 135-д ман даттай болж чаджээ. Японд Парламентын дээд танхим буюу Зөвлөхүүдийн танхимын гишүүдийг сонгох сонгууль гурван жилд нэг удаа болж, танхимын 242 гишүүний тэн хагас нь буюу 121-ийг зургаан жилийн хугацаатай шинээр тодруулдаг. Өнөө жил тэрхүү 121 суудлын төлөө улс төрийн есөн намаас 433 нэр дэвшигч хүч үзжээ. Эрх баригч эвсэл энэ удаад 76 санал авч, өнөө жил шинээр сонгохгүй 59 мандатыг нэмэхээр 135 суудалтай болж байгаа аж. Энэ нь олонх болоход тавигддаг босгоос 14 саналаар ахиу байна.76 мандатын 65 нь ЛАН, үлдсэн нь “Комейто”-д ногджээ. Ерөнхий сайд Шинзо Абэ энэхүү ялалт нь улс төрийн түгжигдмэл байдлыг халж, Засгийн газрын танхимаа тогтвортой ажиллуулахад тус дөхөм үзүүлнэ хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, Парламентын хоёр тан химын аль алинд нь хянал -таа тогтоох боломж ноён Абэд олдож байна. учир нь, Японы Парламентын хоёр тан химд улс төрийн сөр гөл -дөгч хүчнүүд олонхын суу дал эзэлснээр хэн хэнийхээ санаа-чилсан хуулийн төсөлд чөдөр тушаа болдог байдал сүү лийн зургаан жил дамнан үргэл-жилж буй. Абэгийн Засгийн газрын тэргүүнээр анхлан ажилласан 2006 онд энэхүү гацаа бий болж, түү нээс хойш хоёр ч удаа засаг солигдсон ч байдал засраагүй. дээд танхимын сонгуульд сөрөг хүчний Ардчилсан нам 17, Бүгдийн нам, Коммунист нам, Японы шинэчлэлийн холбоо нам тус бүр найм, Социалист нам нэг суудал авч, бие даагчид гурав мандатын эзнээр тодорчээ. 58 настай Абэ сүүлийн 20 жилд зогсонги байдалд орсон эдийн засгаа хөл дээр нь босгохоор шинэчлэлийн бодлого боловсруулсан нь “Abenomics” хэмээх нэр авч, олон нийтийн дунд хүчтэй дэмжлэг хүлээж байгаа билээ. Түүний тэргүүлсэн Засгийн газар ажлаа эхэлснээс хойш Японы эдийн засаг дөрөв, хөрөнгийн зах зээл 40 гаруй хувиар тус тус өссөн статис-тик байна. Эдүгээ Ерөнхий сайдын өмнө эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх амар-гүй сорилт тулгараад буй аж