Америкийн Тагнуулын төв газар (ТТГ) ын ажилтан байсан Эдвард Сноуден гэгч одоогоор дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Тэрбээр АНУын тагнуулын байгууллагууд бусдын яриаг сонсож, цахим харилцуураас бичлэг хийж байгаа талаар онц нууц мэдээллийг сэтгүүлчдийн со норт хүргэсний учир эх орондоо л лав багтаж шин гэх газаргүй болоод хэсүүч лэн явна. Сураг сонсвол Хонконгоос Москвад ирээд байгаа бололтой. Орогнол хүсэж олон оронд хандсан. Гэвч түүнийг орогнуулахыг зөв шөөрсөн нь Боливи, Никарагуа, Венесуэлээс өөр алга шиг. Америкийн үндэсний аюул гүй байдлын агентлагийн ажилт нуудын дунд “Бид бур ханд л итгэдэг, бусдыг нь бол ажиглаж байдаг” гэх наргиа үг байдаг аж. 2001 оны есдүгээр сард “Аль Каида”гийн хийсэн алах хядах ажиллагаанаас хойш энэ ажиглах, мөрдөх үйл явц эрс нэмэгдсэнийг дэлхий дахин мэднэ. Гэлээ ч Сноудены илчилсэн цахим тагнуулын ажиллагаа нэлээд юм үзсэн хүнийг ч бал магдуулахад хүрсэн юм. ТТГын техникийн ажил тан байсан Сноуден Аме рикийн тагнуулын албад Mic rosoft, Yahoo, Google, Facebook, Skype, Youtube болон бусад компанийн хамгийн нууцад шууд нэвтэрч байсныг гарцаагүй баримтаар нотлон илчилсэн.
Хэрэв та сэтгэлтэй бүсгүйнхээ юм уу, анхны үрийнхээ фото зургийг Face bookт байрлуулж, хайртай сайн болсноо хэн нэгэнд цахим хэрэгслээр илчилсэн бол тэр чинь Америкийн тагнуулын албадын тусгай хадгаламжид “яваад” орчихно гээд боддоо. “Time” сэтгүүл Сноуденыг урам нь хугарсан “Гик” гэж нэрлэсэн. Компьютерийн хэнээ туссан гэж хэлж болохоор хүмүүсийг энэ цаг үед ийн нэрлэдэг болсон аж. Компьютерийг гойд сонирхож, түүнийг хэнээс ч дутахааргүй мэддэг болсон нь энэ залууг эхлээд Үндэсний аюулгүй байд лын агентлагт, дараа нь ТТГт чухал алба хашдаг болгосон байна. Дээд сургууль битгий хэл коллеж ч төгсөөгүй, бие султай нь Сноудены дарга нарын гайхлыг төрүүлсэнгүй. Армид алба хаахдаа тусгай зориулалтын хүчний бүрэлдэхүүнд орсон ч анхны сургалтын үед л хоёр хөлөө хугалснаас түүнийг тэндээс даруй халжээ.
Америкийн зарим хэвлэл Сноуденыг “өвөрмөц” хүн гэж нэрлэж буй. Ийм нэрийг өөр нэг илчлэгч Жулиан Ассанжид хүртээж байсан. Сноу деныг мэддэг хүмүүс түү нийг “өөрийн араншинг нүд ний зузаан хар шилний цаана нуусан ухаан тай”, гадаад байд лаараа ноомой, омголон залуу” гэж хэлдэг аж. Чухам энэ чанарынхаа ачаар энэ залуу тусгай албанд ер дөө дөрвөн жил ажиллаад л дипломат халхавчин дор ТТГ ын Женев дэх салбарт ажиллахаар илгээгдэж байжээ. Энд байхдаа л өөрийн улсын Засгийн газраас явуулж буй бодлого зөв гэдэгт эргэлзэх болсноо Сноуден ярьдаг л байж. Тэгээд “Ашгаасаа илүү хор хохирол учруулж буй улс төрийн том тоглоомын” нэг хэсэг нь өөрөө болж явна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэрбээр өвчний учир ТТГын даалгаврыг бие лүүлдэг, Хавайн арал дээр байх Booz Аллен компаниасаа амралтаа авч, тавдугаар сарын 20нд Хонолулу хотоос нисэж Хонконгод очжээ. Хятадыг яагаад сонгож авсан нь хожим тодорхой болсон юм. Сноуден Үндэсний аюулгүй байдлын агентлагийн онц нууц мэдээллийг аваад явсан аж. Хонконгод очоод таван одтой Mira зочид буудалд байрлаж, тэндээсээ Английн “The Guard ian” сонины сурвалжлагч Глен Гринвальд, “The Washington post” сонины орон тооны бус сурвалжлагч Лора Пойтрас нартай холбогдсон байна. Тэнд тус зочид буудалд уулзав. Уригдсан сэтгүүлчид Сноу деныг танихгүй учир гартаа Рубикийн шоо барьсан байхаар тохиролцсон аж. Уулзалт амжилттай болж, Америкийн тусгай албадын цахим тагнуулын тухай шуугиан тарьсан материал маргааш нь л Лондоны, дараа нь Вашингтоны сонинуудад нийтлэгдэх нь тэр. Өөрийн хийж буй үйлдлийн шалтгааныг Сноуден “Ийм явдал болж байдаг нийгэмд амьдрахыг би хүсэхгүй байна. Миний хийсэн бүхэн бичигдэж үлддэг ертөнцөд амьдармааргүй байна. Намайг цаашид ямар ирээдүй угтахыг би мэдэхгүй. Би дахиад гэрийнхээ барааг харна гэж бодохгүй байна. Тэд намайг баривчлах нь гарцаагүй” гэж хэлсэн байна.
2001 онд “АльКаида” “Америк руу довтолсноос хойш Үндэсний аюулгүй байдлын агентлаг улсаас олон тэрбум доллар авдаг болсноос энэ их мөнгө түүний “толгойг эргүүлсэн” гэж тагнуулын асуудлаарх шинжээч, АНУ ын тусгай албадын талаар хэд хэдэн ном бичсэн Жеймс Брэмфорд ярьж байна. Түүний ярьснаар бол Үндэсний аюулгүй байдлын агентлаг телефон харилцааны томоохон компаниудын төв байранд тусгай нууц өрөөнүүдтэй болжээ. Түүнд телефон ярианы сая сая бичлэг хадгалагдаж байх болно. Жорж муж улсын Огаста хотод нэгэн төв бас байгуулсан бөгөөд тэнд 4000 хүн чихэвч зүүчихээд дэлхий дахинд болж буй телефон яриаг өдөр шөнөгүй чагнаж суудаг аж. Энэ төв нь тагнуулын томоохон бааз юм байна.
АНУын хуулиар бол тус улсын тусгай албад ир гэдийнхээ телефон яриаг нууцаар сонсох ёсгүй гэнэ. Тэгвэл Эдвард Сноудены дэл хий дахинд илчилсэн нууц хөтөлбөрөөс үзвэл Үндэсний аюулгүй байдлын агентлаг хууль мөрддөгт итгэх аргагүй боллоо. Дээр өгүүлсэн со нинуудад өгсөн нууц мэдээл лээр бол Америкийн телефон харил цааны томоохон ком пани болох “Verizon”оор үйлч лүүлэгчдийн олон сая яриаг сонсох шүүхийн нууц зөв шөөрлийг Америкийн эрх ба ригчид олж авсан аж. “Verizon” бол АНУ ын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Сноудены илчилсэн өөр нэг хөтөлбөр нь Prisma юм. Энэ хөтөлбөр интернет хэрэглэгчдийг мөрддөг байна. Америкийн хувьд сэжигтэй гэгддэг Пакистан мэт улсад төдийгүй Өрнөдийн соёл иргэншлийн “бурхи” болсон, Аме рикийн гол холбоотон Анг лид ч мөрдөх ажиллагаагаа явуудаг аж. Сноудены ачаар ил болсон зүйл нь дэлхий дахин түүнийг мэдэх болсонд биш, иргэн бүрийнх нь хувийн амьдрал байнгын судалгааны объект болсонд байгаа юм. Үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд аль ч улс иргэдээ тагнадаг нь хэнд ч нууц биш. Тэгвэл энэ удаад тусгай албадын үйл ажиллагаанд ямарваа ардчилсан хяналт бүрэн хэм жээгээр үгүй болсон тухай ярьж байна гэж Испанийн EI Pais сонинд бичив. Тэгвэл Америкийн эрх ба ригчид биедээ хир халдаахыг хүсэхгүй байна. Алан хядах ажиллагаанд оролцсон хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийн та лаарх мэдээллийг цуглуулах болсон нь АНУ болон дэлхийн 20 улсад сүүлийн жилүүдэд элдэв хуйвалдааныг таслан зогсоох боломж олгосон гэж Үндэсний аюулгүй байдлын агентлагийн удирдлага мэ дэгдсэн. Тухайлбал, теле фон яриаг нууцаар тагнаж чагнасны хүчинд 2009 онд Нью Йоркийн газар дорх байгууламжийг дэлбэлүүлэлгүй авч гарч чадсан гэнэ. Энэ мэт явдлаас ч болдог уу, үндэстнийхээ аюулгүй байд лыг хангах үүднээс эрх баригчдын хэрэгжүүлдэг нууц хөтөлбөрүүдийг Америкийн иргэдийн нэлээд хэсэг дэмждэг болох нь хамгийн сүүлд хийсэн олон нийтийн санал асуулгын дүнгээс харагджээ.
Сноудены хувьд манай гаригийн оршин суугчид хоёр хэсэгт хуваагдаад байна. Нэг хэсэг нь түүнийг урвагч гэж байхад бусад нь эх оронч, баатар гэх болов. “Би бол түүнийг урвагч гэж үзэж байна. Тэрбээр гэрээ зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн” гэж АНУ ын Дэд Ерөнхийлөгч асан Дик Чейни сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ. Түүний үзэж буйгаар нууцад нэвтрэх боломжтой хүн АНУын үн дэсний аюулгүй байдлын эрх ашигт асар их хохирол уч руулсан хамгийн аюултай то хиолдол аж. Аюулгүй байдлыг сахих үүднээс хө төлбөрүүд хэрэгжүүлснээр Засгийн газар иргэнийхээ хувийн амьдралын халдашгүй дархан байдлыг зөрчөөгүй гэж АНУ ын Ерөнхийлөгч Барак Обама ч үзэж байгаа юм байна. Дэлхийн улс орнуудын интернет хэрэглэгчид мөнхүү Обамад албан ёсоор хандахдаа “Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүд хүний хувийн амьдралын халдашгүй бай далд Засгийн газрын зүгээс хийсэн томоохон хууль бус ажиллагаа тул Эдвард Сноуденыг аюултай гэмт хэрэгтэн биш, нийгмийн эрх ашгийг хамгаалахын төлөө илчлэх үйлдэл хийсэн хүн гэж үзэхийг шардаж байна” гэсэн байна. Энэ өргөх бичигт 1.2 сая хүн гарын үсэг зурсан бөгөөд 120 сая хүний гарын үсгийг зуруулах зорилготой аж.
Сноуден Хонконгод Аме рикийн эрх баригчдын урт гараас нуугдаж байхдаа ч шинэ шинэ мэдээлэл өгсөөр байв. Хятадыг дэлхийн хакеруудын гол бааз гэж үздэг АНУ олон жилийн турш хятадуудын эсрэг хакерын довтолгоон хий сээр байсан гэж тэр мэдээлэв. Сноудены хэлснээс үз вэл сүүлийн жилүүдэд америк чууд дэлхий дахинд 61 мянга гаруй удаа ийм довтолгоо хийсний нэлээд олон зуу нь Хятад, Хонконг руу чиглэсэн байжээ. Энэ мэдээлэлд хятадууд их талархалтай хандлаа. Интернет хэрэглэгч сая сая хятад хүн Сноуденыг хамгаалж, түүнийг АНУд эгүүлж өгөх явдлыг тасалдуулж, улс төрийн хувьд Хятадад орогнол олгохыг эрх баригчдаасаа шаардав. ТТГ ын ажилтан асанд орогнох эрх олгож магадгүй улсын тоонд ОХУ ч орсон. Улс төрийн орогнол олгохыг хүсч хандвал Москва уг асууд лыг авч үзнэ гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров нь мэдэгдэж байв.