Шар айрагны хэрэглээгээрээ дэлхийд гуравт ордог Герман улсын иргэд энэ оны эхний хагас жилд сүүлийн 20 жилд байгаагүй бага шар айраг хэрэглэжээ. Өмнөх жилийн мөн үеэс 200 сая литрээр бага шар айраг худалдаалсан тухай “Вельт” сонин бичсэн байна. “Цаг агаар бидний хамгийн сайн худал- дагч. Чийглэг, хүйтэн хавар болсон учраас сэрүүцүүлдэг ундаа борлогдсонгүй” хэ- мээн “Veltins” шар айрагны үйлдвэрийн эзэн Михаэль Хубер хэлжээ. Үүнээс гадна герман залуучуудын сонир хол өөрчлөгдсөнтэй холбоотой шар айраг бага зарагдаж байж болох аж. 1992 онд Германд 120 сая гектолитр (нэг гектолитр 100 литртэй тэнцэнэ) шар айраг зарагдаж байсан бол өнгөрөгч онд 96,5 сая гек толитр борлуулжээ. “Anheuser-Busch InBev” шар айрагны үйлдвэрийн эзэн Крис Кулсийн урьдчилсан дүгнэлтээр ойрын 10-15 жилд Германы шар айрагны салбар 20 сая гектолитрээр буурах төлөвтэй байна.