ХБНГУ-ын автомашин үйлдвэрлэгч “Daimler”-ийн тээврийн хэрэгсл үүдийг Европын холбооны гишүүн орнуудад худалдах, бүртгэхийг хориглож магадгүй болжээ. Энэ оны эхээр холбооны гишүүн 17 оронд хориглосон R134а хөргөх бодисыг автомашины агааржуулагчдаа ашиглахаа зогсоохыг шаардсан ч “Daimler” татгалзсан учир өнгөрсөн сарын 12-ноос Франц улс алдарт Mercedes A, B, SL зэрэглэлийн автомашинуудыг бүртгэхийг хориглоод байсан юм. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт Брюссель хотноо болсон техникийн зөвл өлдөх уулзалтын үр дүнд Европын холбооны гишүүн бусад орон ч Францын шийдвэртэй нэгдэхийг зөвшөөрчээ. Дэлхийн дулаарал үүсэхэд нүүрст өрөгчийн давхар ислээс 1000 дахин хүчтэй нөлөө бүхий R134a хөргөх бодисыг ашиглахыг хориглосноос хойш автомашины бусад үйлдвэрлэгч “Honeywell International” болон “Dupont”-ын үйлдвэрлэсэн орлуулагчийг (R1234yf) ашиглаж эхэлсэн байна. Гэвч “Daimler”-ийг урьд хэрэглэж байсан хөргөх бодисыг үргэлжл үүлэн ашиглахыг ХБНГУ зөвш өөрсөн аж. Европын комисс эл шийдвэрээ тайлбарлахад нь Германы Засгийн газарт ирэх сарын 20 хүртэл хугацаа олгожээ. Түүний дараа Европын холбооны бусад гишүүн “Mercedes” автомашиныг худалдахыг зөвшөөрөх эсэхээ шийдэх аж. 2012 оны байдлаар “Mercedes” үйлдвэрлэгч “Daimler” компани Франц улсад 29000 автомашин борлуулжээ.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ