Сүүлийн 10 жилд 600 сэтгүүлч, блогч алагдсан тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдлээ. “Тэдний 41 нь өнгөрсөн жил Сирид амь үрэгдсэн. Сэтгүүлчдийн үхэлд гэм буруутай, тэдэн рүү халдсан тохиолдлын 90 хувьд ямар нэгэн ял шийтгэхгүй өнгөрч байгаа нь аймшигтай төдийгүй яагаад ч хүлээн зөвшөөрч боломгүй зүйл” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ян Элиассон хэлжээ. 2012 онд “NBC” телевизийн сэтгүүлч Ричард Енжел Сирид таван өдөр олзлогдсон. Тэрбээр Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 улсад хандан, “Сэтгүүлчдэд ч дипломатчдынх шиг хамгаалалт хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байжээ.