Кыргызийн Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийн хүү Мак сим Бакиевийн дансыг АНУын эрх баригчид царцаасан болохыг “Коммерсант” сонин мэдээлэв. Кыргызийн Эдийн засгийн сайд Темир Сариевийн нотолсноор, 74.4 сая ам.долларын уг хөрөнгийг бага Бакиев өөрийн орны арилжааны бан куудын орлого болон үнэт цаастай холбогдох үйл ажиллагаанаас бүр дүүлжээ. Максим Бакиевийн мөнгөн хөрөн гийн та лаар мэдээлэл өгөхийг өнгөрөгч долоо хоногт Кыргызийн Ерөнхий про курорын газраас АНУд хүсэлт тавь сан юм байна. Ерөнхийлөгч асан К.Ба киевийн эрх барьж ахуйд тус улсаас гаргасан активийг эргүүлэн олж авахад америкчууд ийнхүү хамтран ажиллаж буй. Вашингтоноос гадна Латви, Бри танид дээрхтэй утга нэг хүсэлт тавьсан аж. Хүү Бакиевийн хөрөнгийн зонхилох хэсэг Латвийн банкуудад хав дараастай буй гэж мөрдөгчид үзжээ. Максим Ба киевийн гадаадад хууль бусаар байр шуул сан хөрөнгийг эргүүлж авахаас гадна томоохон үйлдвэр, банкуудыг бохир мөн гө угаах хэрэгсэл болгон ашиглаж байсан түүний үйлдлийг хуулийн бай гууллага давхар шалгаж байна. Тиймээс ч Максим Бакиев өдгөө Лондонд бай саар буйд Бишкек бухимдахаас аргагүй. 2012 оны аравдугаар сард Британийн нийс лэлд саатуулагдсан түүнийг эдийн зас гийн болон авлигын хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Кыр гыз, Британийн хооронд сэжигтэн, ялтан солилцох хэлэлцээр байдаггүй юм байна. Эх оронд нь шүүхээс 24 жил хорих ял эчнээ сонсгосон Ерөнхийлөгч асан эцэг нь өдгөө Беларусьт амьдарч байгаа. 2010 оны дөрөвдүгээр сард төрийн эргэлтийн үеэр жагсагчдыг тараахдаа албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн Курманбек Бакиевт дээрх ял оноожээ.