Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро найз бүсгүй Силия Флорестойгоо гэр бүл болж, албан ёсоор батлуулжээ. Энэ тухай Төрийн тэргүүн мужийн захирагчидтай хийсэн зөвлөлгөөний үеэр өөрөө мэдээлснийг ИТАР-ТАСС уламжлав. “Силия бид хоёр олон жил хамтран амьдарсан. Хуулийн дагуу гэр бүлээ ийнхүү албан ёсоор батлуулсан нь ухаалаг шийдвэр гэж би хувьдаа үзэж байна. Гэрлэлтээ батлуулаагүй ч сэтгэл санаагаараа ямагт хамтдаа байж ирсэн. Гэсэн ч бид хоёр гэр бүлийн холбоогоо бэхжүүлэхийн үлгэр үзүүлэхээр шийдсэн” хэмээн Н.Мадуро тэмдэглэжээ. Тэдний хуримд хосын үр хүүхэд, ач зээ нар оролцон, гэр бүлийн цомхон хүрээнд болсон гэнэ. Латин Америкийн энэ улс Тэргүүн хатагтайтай болох шижим Ерөнхийлөгч агсан Уго Чавесын үетэй холбогдох ажгуу. У.Чавесыг цэргийн эргэлт хийхээр о ролд соны учир шоронд ял эдлээд гарсных нь дараа Н.Мадуро түүний хувийн бие хамгаалагч, жолооч болсон байна. Чухам энэ үедээ ирээдүйн Ерөнхийлөгч Мадуро хатагтай Флористой анх танилцсан гэнэ. С.Флорес нь Чавесын өмгөөлөгчөөр ажиллаж байсан агаад түүнийг хугацаанаас нь өмнө ялаас чөлөөлүүлсэн нэгэн.