Нью-Йоркийн “Таймссквер” талбайд ням гаригт цугласан хэдэн мянган хүн өнгөт арьст өсвөр насны хүү Трэйвон Мартиний амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан Жорж Циммерманы хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцлээ. Цугласан хүмүүс “Т.Мартиний амь хохирсон хэргийг шударгаар шийдье”, “Буруутай” хэмээн хашгирч, олон нийтийг суулт хийхийг уриалж байв. Мөн Ж.Циммерманыг шоронд илгээхийг шаардсан уриа ч барьсан харагдана. Цагдаагийнхан эл арга хэмжээний үеэр өнд өрж үүлсэн дэглэмд ажилласан бөгөөд жагсаалд оролцогчдоос баривчилсан эсэх талаар мэдээлэл алга байна. Дээрхтэй агуулга нэг үйл ажиллагааг Сан-Франциско, Бостон зэрэг Америкийн хэд хэдэн хотод зохион байгуулсан гэх мэдээлэл байна. Флорида мужийн Сэнфорд хотод энэ сарын 13-нд болсон Тангарагтны шүүх хурлаас Циммерманыг буруугүй хэмээн үзэж, ямар нэг ял шийтгээг үй аж. 2012 оны хоёрдугаар сард олон нийтийн эргүүл Циммерман 17 настай Мартинийг нэгэн зодооны үеэр буудан хороосон байна. Сайн дурын эргүүл бээр биедээ зэвсэггүй явсан Мартинийг “тун сэжигтэй санагдсаны үндсэн дээр өөрийг өө хамгаалахын тулд буудсанаа” мөрдөн байцаалтын явцад хүлээсэн аж. АНУ-ын хотуудад болсон эсэрг үүцлийн арга хэмжээний дараа Ерөнхийлөгч Б.Обама иргэддээ хандаж, хуулиа дээдэлж, тайван байхыг уриалжээ. “Хүүгээ алдсан аав, ээж хоёрын амар тайван байхыг хүссэн уриалгыг хүндэтгэхийг америк хүн бүрээс хүсч байна” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.