Энэтхэгт гар утас, интернэт хөгжихөөс өмнө хоёрыг уулзуулж, холыг ойртуулж байсан Цахилгаан мэдээний төв газрыг татан буулгахаар болсон тухай AFP уламжиллаа. Санхүүгийн алдагдал нь жилээс жилд нэмэгдэж буй учраас эрх баригчид эл шийдвэрийг гаргасан аж. 1985 онд оргил үедээ өдөрт 600 мянган цахилгаан мэдээг Энэтхэг улсын өнцөг булан бүрт хүргэж байжээ. Харин өдгөө дөнгөж 5000 орчимд хэлбэлздэг бөгөөд тэдгээрийн олонх нь Засгийн газрын харьяа яам, агентлагуудын хооронд илгээгддэгийг тус төвийн ерөнхий менежер Шамеем Ахтар өгүүлжээ. 162 жилийн түүхтэй эл үйлчилгээг өчигдөр сүүлчийн удаа ашигласан бөгөөд найз нөхөд, төрөл төрөгсдө дөө дурсгалын цахилгаан мэдээ хүргүүлэх гэсэн энэтхэгч үүдийн цуваа ихэссэн байна.