Зорьсон газраа цагтаа хүрэхийг хүсвэл Хятадын агаарын тээвэр болон нисэх онгоцны буудлуудтай холбоотой нислэг захиалахгүй байхыг АНУ-ын агаарын тээврийн мэдээллийн үйлчилгээний “FlightStats” компаниас зөвлөжээ. Учир нь тус компаниас хийсэн судалгаагаар Хятадын нисэх онгоцны буудлууд онгоцны нисэх цагийг баримтлахдаа хамгийн муу зохицуулалттай болохыг баталжээ. Тухайлбал, Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал л гэхэд өнгөрсөн сард нийт нислэгийн 18.3 хувь нь л цагтаа хөөрсөн гэнэ. Харин 42 хувь нь 45 минут болон түүнээс удаан хугацаагаар саатсан аж. Онгоцны нислэг хамгийн их саатдаг буудлуудын жагсаалтын хоёрдугаарт Шанхайн “Hongqiao” олон улсын нисэх онгоцны буудал бичигджээ. Зургадугаар сарын нийт нислэгийн 24 хувь нь төлөвлөгөөт цагтаа газраас хөөрсөн бол сүүлийн хагас жилд 38.9 хувь нь товлосон цагтаа ниссэн аж. Харин цагтаа нисэх, буух гүй цэтгэлээр эрэмбэлсэн уг жаг саалтыг Ази тивээс Осака 95.88, Токиогийн “Haneda” 95 хувиар тэргүүлжээ. Харин Хойд Америкаас хамгийн сайн менежменттэй нь Хонолулу (86.29%), Ванкувер (86.18%), харин Европоос Амс тердам (83.52%), Мюнхен (83.35%), Венагийн нисэх онгоцны буудлууд (82.15%) байсан аж.