Америк улс таргалалттай иргэдийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл Мексик тэдний өмнө гишгэн, дэлхийн хамгийн тарган хүмүүстэй орноор тодорчээ. Medicaldaily.com цахим хуудасны судалгаагаар Мексикийн насанд хүрэгчдийн 70 хувь, өсвөр насныхны гуравны нэг нь илүүдэл жинтэй нь тогтоогджээ. Тус улсын нийт хүн амын 32.5 хувь нь амь насанд нь аюул учирч болзошгүй хэт тарган аж. Харин америкчуудын 31.5 хувь нь хэт таргалалттай гэнэ. Жилд дунджаар 70 гаруй мянган мексик хүн чихрийн шижнээр нас бардаг бол 400 мянган хүн шинээр өвчилдөг байна. Тус улсын иргэд эрдэнэшиш, буурцагтай хуушуур, үхэр, гахайн мах, элдэв сүмс хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг нь таргалалтын гол шалтгаан болдог хэмээн эрдэмтэд үзжээ. Таргалалтын хувиар Мексик, Аме рикийн араас Венесуэл, Тринидад Тобаго, Ирак, Аргентин, Турк, Чили жагссан байна.