АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденаас улс төрийн орогнолын хүсэлт албан ёсоор хүлээж авснаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэв. Нууц мэдээлэл задруулсан хэргээр эх орондоо буруутгагдаад байгаа Сноуден Каракас руу очихыг хүсэж байгаа бол хэзээ нисэхээ шийдэх хэрэгтэйг Мадуро тэмдэглээд, тус улсын Засгийн газар АНУ-ын иргэнд орогнол олгоход бэлэн гэдгээ дахин нотолжээ. Венесуэлээс гадна Никарагуа, Боливи Сноуденд улс төрийн орогнолын эрх олгох боломжтойгоо илэрхийлсэн.