Бостоны террорист Тамерлан Царнаевын бэлэвсэн гэргий, Америкийн иргэн Кэтрин Рассел талийгаач нөхрийнхөө шаарддаг байсан лалын хатуу дэг жаягаас татгалзахаар шийджээ. “National Esquirer” сонинд бичсэнээр, гэр бүл болохын тулд исламын шашинд орсон Кэтрин нөхрөө амь үрэгдсэнээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрөхөд хумсаа будаж, түргэн хоолны газраар үйлчлүүлэх болж, мексик хоолны газарт тухалж амжсан байна. Харин лалын шашинтны ёсоор толгойдоо алчуур зангидахыг больсон гэх яриа үнэн эсэх нь тодорхойгүй.
Америк бүсгүйг католик шашинтнууд өсг өсний учир дээрх өөрчлөлтөд төрөл төрөгсөд нь баяр хүргэхээс аргагүй. Гэр бүлийнхэн нь ч түүнийг Христийн сүсэг бишрэлээ эргүүлэн олж аваасай хэмээн хүсэж байгаа аж. Тамерлан Царнаевтай шөнийн клубт анх танилцсаны дараа хосын хэн хэн нь эрс өөрчлөгдсөн гэнэ. Залуу тамхи татах, бор дарсанд шимтэхээ больж, бүсгүй нь амьдралын баяр баясгалан, зорилго тэмүүлэлтэй нэгэн болж хувирчээ.
Бостоны төвд дөрөвдүгээр сарын 15-нд марафон гүйлтийн барианы зурвасаас холг үйхэн хоёр удаа дэлбэрэлт болж, гурван хүн амь үрэгдэн, 260 гаруй хүн шархадсан. Халдлагын зохион байгуулагч, гүйцэтгэгч нь ах дүү Царнаевууд буюу 26 настай Тамерлан, 19-тэй Жохар болохыг АНУ-ын эрх баригчид тогтоогоод буй юм.
Х.ЭНХ