Молдавын сөрөг хүчний Коммунист нам хилэн хувьсгал эхлүүлснээ зарлан, намын лидер, Ерөнхийлөгч асан Владимир Воронины мэдэгдлийг “Коммунист” сонинд нийтэлжээ. Уг мэдэгдэлд “Молдав хэмээн хашгирдаг сэтгэл хөдлөлийн үе одоо дууссан. Эрүүл сэтгэж, эрх баригч дэглэмийг огцруулахад бүх талын бэлтгэлийг нягт нямбай хангах цаг ирлээ. Хилэн хувьсга ын дэглэмийг бид хэрэгжүүлнэ” гэж тэмдэглэжээ. Коммунистуудын удирдагч саяхан байгуулагдсан Юрий Лянкэгийн Засгийн газрыг огцруулж, Парламентын сонгууль шинээр зарлахыг зорилгоо хэмээн нэрлээд, ирэх намраас хэтрэлгүй Сайд нарын танхимыг өөрчилнө гэв.
Одоогийн Засгийн газар Өрнөдийн тулгалтаар шийдвэр гаргадаг, өөрөө өөрийгөө зарлан тунхагласан Бүгд найрамдах Приднестровье улсын туурга тусгаарлахад хөрс болохуйц бэлтгэлийг хангахаар төрийн эргэлт хийхээр завдаж байгаа хэмээн В.Воронин буруутгажээ.
Коммунист нам Молдавын засгийн эрхэнд 2001-2009 онд байж, лидер нь Ерөнхийлөгчөөр ажилласан юм. 2009 онд тэд Парламентад олонхын байраа алдан, социал демократ эвсэл өнөөг хүртэл эрх барьж буй. Эрх баригч дэглэмийг халж, хилэн хувьсгал хийхээр Молдавын коммунистууд сүүлийн хэдэн жил ярьсан ч өнөө хэр санасандаа хүрээгүй байна.
Х.ЭНХ