Италийн мафи сэргээгдэх эрчим хүчийг мөнгө угаах нэг талбар болгон ашиглаж буйг Европын холбооны цагдаагийн байгууллага Европол мэдэгджээ. Ялангуяа салхин цахилгаан станцыг гэмт хэрэгтнүүд өргөн ашигладаг агаад Европын холбооноос сэргээгдэх эрчим хүчинд хуваарилсан татаас, хөнгөлөлтийг мафийнхан хүлээн авч, хууль бус орлогоо нуун далдлах хэрэгсэл болгодгийг “Франс пресс” уламжилжээ.
Италийн зохион байгуулалттай гэмт хэргийн дөрвөн бүлэг Сициллийн мафи, Неаполийн “Каморра”, Калабрийн “Ндрангета”, “Апулийн “Унитагийн Сакра корона”-гийн санхүүгийн үйл ажиллагааг судалснаар Европол дээрх дүгнэлтэд хүрчээ. Ганцхан жишээ дурдахад, Италийн цагдаа 2012 онд тус орны Кротон хот дахь Европын хамгийн том салхин цахилгаан станцын нэгийн хөрөнгийг царцаажээ. 350 сая евротой дүйх уг актив “Ндрангета”-гийн болох нь тогтоогдсон аж.