Хятадын баруун хэсэгт орших Шинжаан мужид дэгдсэн үймээнийг хүчээр дарах явцад 35 хүн амь насаа алджээ. Тус мужид хэд хэдэн өөр үндэстэн суурьшин ирсэн ч өнөөг хүртэл нэгдэж чадахгүй байгаа. Хятадын хан үндэстэн тус мужид суурьшсан уйгар, түрэг хэлтэн буюу мусульман шашинтнуудтай сөргөлдсөнөөс байнгын үймээн самуун дэгддэг аж. Тэгвэл хамгийн сүүлд болсон уг үймээн өнгөрсөн лхагва гаригт эхэлжээ. Хутга, мэс болсон бүлэг хүн орон нут гийн цагдаагийн газар болон захир гааны байр руу дайрч, цаг даа гийн машинуудыг шатаасан та лаар “China daily” мэдээлсэн байна.
Ийнхүү дэгдсэн үймээний улмаас 16 уйгар, цагдаагийн хоёр офицер амиа алд сан бол цагдаа нар 11 хүнийг буу даж, хороосон гэнэ. “Синьхуа” агентлаг үүнийг тер рорист халдлага хэ мээн нэрлэжээ. Уйгарчууд өөрсдийгөө ялган га дуурхахгүй байх талаар хан үндэст нүүдэд гомдол мэдүүлс нээс гадна тэгш эрхтэй байж, үндэстн үүдийн эв нэгдлийг хангахыг хүссэн байна. Тус мужид гарч байсан хамгийн хурц үймээн 2009 оны долдугаар сард өрнөж байжээ. Уйгар, хятадуудын сөргөлдөөний улмаас 200 хүн амиа алдаж, 1700 хүн гэмтэж, бэртэж байсан аж.
Р.Оюун