Австралийн шинэ Ерөнхий сайд Кевин Радд тангаргаа өргөв. 2010 оноос Засгийн газрыг тэргүүлж ирсэн Жулия Гиллардаас тэрбээр энэ албыг хүлээн авч буй юм. Кевин Радд 2007-2010 онд лейбористуудын удирдагч, Засгийн газрын тэргүүн байсан бөгөөд Гиллард намын удирдлага дотроо түүний орлогч нь байжээ.
Лейбористуудын тэргүүний хугацаанаас өмнө болсон сонгуульд 2010 онд Гиллард ялж, Австралийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон аж. Кевин Раддын тэргүүлсэн Засгийн газарт Гиллард Гадаад хэргийн сайд байв. Жулия Гиллард намын доторх сонгуульд ялагдсаныхаа дараа хэлэхдээ улс төрийг орхихоор шийд вэрлэснээ зарласан байна.