Сербийн Гадаад хэргийн сайд Иван Мркич энэ сарын 28-29-нд Орост айлчлахдаа Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин, “Росатом”-ын ерөнхий захирал Сергей Кириенко нартай яриа хэлэлцээ хийж, МАГАТЕ-гийн зохион байгуулж буй “ХХI зууны атомын эрчим хүч” сэдэвт олон улсын бага хуралд оролцох аж. Түүний хэлснээр бол цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах асуудлыг Сербийн төлөөлөгчид ярьж, санал бодлоо солилцох юм байна.
Хүрээлэн буй орчинд атомын үзүүлэх нөлөөний талаарх асуудалд Бага хурал онцгойлон анхаарах аж. Сербийн төлөөлөгчид энэ бага хуралд оролцож буй нь тус улс Оросын тусламжтайгаар өөрийнхөө нутаг дэвсгэр дээр АЦС байгуулах сонирхолтойг илэрхийлж буй юм биш биз гэсэн асуултад Мркич хариулахдаа “АЦС барьж байгуулахыг Сербийн хуулиар хориглосон юм” гэжээ.