Шинжлэх ухаан, техникийн салбарт бий болгож буй нэг сая фунт (1.5 сая доллар)-ийн шагналд зориулж Их Британийн Хатан хаан II Елизабета өнгөрсөн мягмар гаригт Букинхэмийн ордонд хүлээн авалт хийв. Уг шагнал Хатан хааны нэрэмжит бөгөөд хүн төрөлхтний дэвшил хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн инженерчлэлийн салбарын бүтээлийн эздэд түүнийг олгох юм байна.
Дэлхий дахины сүлжээ бий болгоход оролцсон Английн Тим Бернерс-Ли, Францын Луи Пузен, Америкийн Роберт Кан, Винт Серф, Марк Андерсен нар уг шагналын анхныхыг хүртэхээр болжээ. Шагнал гардуулах ёслолд Английн Ерөнхий сайд Девид Кэмерон, түүний орлогч Ник Клегг, нэгдсэн сөрөг хүчний удирдагч, лейбористуудын тэргүүн Эд Милибэнд нар оролцсон байна.