Черногорид автобусны ослоор 16 хүн амиа алдсан нь бүгд румынчүүд байжээ. Автобусанд настайчууд голдуу 50 орчим хүн явсан аж. Ослын шалт гааныг одоогоор тогтоогоогүй байна.
Автобус 30-40 метрийн өндрөөс унажээ. Эндхийн эрх баригчид болон Черногорид суугаа Румыний Элчин сайд шархдагсдыг зөөхөд тусалсан, цусаа өгсөн хүмүүст талархал илэрхийлжээ.
Черногорийн дэд бүтцэд сүүлийн 10 жилд хөрөнгө ихээхэн оруулж буй ч Балканы хойгийн энэ улсад зам тээврийн осол болох нь зуны улиралд элбэг болсон байна. Энэ улиралд жуулчид олон ирдэг аж.