Пакистаны умардад байх Гилгит-Балтистан мужид гадаадын жуулчдын амь насанд халджээ. Тэдний дотор Хятад, Орос, Украины иргэд байгаа бололтой. Гэхдээ үүнийг албан ёсоор баталгаажуулаагүй байна. Гадаадын жуулчдын байрласан зочид буудал руу энэ сарын 23-ны шөнө зэвсэгтэй хэсэг хүн дайрч ороод гал нээн арван хүний амийг хороочихоод нуугдаж амжсан аж.
Жуулчид эндхийн нэг өндөр ууланд авирах зорилготой байсан бололтой. Гилгит-Балтистан муж нь уулчдын анхаарлыг татдаг газар юм байна. Энэ үйлдлийн хариуцлагыг хүлээхээ Пакистанд байдаг хэт даврагч бүлг үүдийн аль нь ч мэдэгдээг үй аж.