Дэлхийн улсуудад хүн худалдах явдалтай хийж буй тэмцлийн талаарх жил бүрийн илтгэлээ АНУ-ын Төрийн Департмент энэ сарын 19-нд олон түмний сонорт хүргэв. Америкийн гадаад бодлогын төв байгууллагын үзэж буйгаар эрх баригчид нь хүн худалдаалахын эсрэг тэмцлийн шаардлагатай стандартыг нэвтрүүлэхийн төлөө хангалттай хүчин чармайлт гаргахгүй байгаа орны тоонд ОХУ-ыг оруулсан байна. Илтгэлд нийт 188 орныг хамран оруулж, тэднийгээ гурван хэсэгт хуваажээ.
Хүний наймаатай тэмцэл хийж, үйл ажиллагаагаа стандартад нь нийцүүлж буй гэж үзэж эхний хэсэгт нь АНУ-ыг оруулсан аж. Стандартуудыг нэвтрүүлэхээр хү чин чар майлт гаргаж байгаа ор нуудыг хоёрдугаарт, гойд чармайлт тай ажиллахгүй байгаа улсуудыг гурав дугаар хэсэгт багтаажээ. Тэгвэл ОХУ гуравдугаар хэсэгт анх удаа багтсан аж. Урьд нь хоёрдугаар хэсэгт орж явж. Илтгэл бэлтгэгчид Оросын нутаг дэвсгэрт нэг сая орчим хүн “дарлал мөлжлөгт” өртөж байгаа гэж үзсэн байна. Ийм хүмүүс хөдөлмөрийн хөлс авалгүйгээр ажил хийдэг бөгөөд биеийн байдлаараа хохирч, хүнд нөхцөлд амь зуудаг аж. Хүн наймаалж буй илэрсэн хэргүүдийг шүүхээр шийдэхийг АНУ-ын Төрийн Департмент Орост уриалаад, ийм хэргийн золиос болж буй хүмүүсийг илрүүлэх тусгай хөтөлбөр бий болгон, тэдэнд тусламж үзүүлж байхыг анхааруулжээ.
Улс орнууд уг үзүүлэлтээр гуравдугаар хэсэгт орох нь АНУ-ын зүгээс зэмлэл хүлээлгэх боломжийг бий болгодог байна. Энэ тухай шийдвэрийг Барак Обама есдүгээр сард гаргах бололтой. Хятад, Узбекистан, Алжир, Куба, Ирак, Йемен, Саудын Араб, Кувейт, Сири, Ливи, Умард Солонгос, Экваторын Гвиней, Эритрэй, Мав ритан, Папуа Шинэ Гвиней, Зимбабве улс сүүлчийн хэсэгт орсон байна.