Авлигын хэрэгт сэжиглэгдэж баривчлагдсан Канадын Монреаль хотын захирагч Маикл Эпплбаум огцорч буйгаа зарлахдаа өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаагаа онцолсон байна. Өөрийгөө өмгөөлж хамгаалах ажлыг хотын захирагчийн албатай хамт хийх боломжгүй гэж үзэж буйн улмаас тэрбээр огцорч байгаа аж.
Эпплбаум хотын захирагчийн албан тушаалд үлдэх эсэх талаар сонирхсон сэтгүүлчийн асуултад хариулахдаа Квебек мужийн Ерөнхий сайд Полин Маруа ч “Түүнд тийм сонголт бий гэж бодохгүй байна” гэжээ. 2012 оны арваннэгдүгээр сараас энэ албыг хашиж байгаа Эпплбаумыг зургадугаар сарын 17-нд баривчилсан гэнэ.
Тэрбээр Канадын англи хэлтэн хүн амаас сүүлийн 100 жилд Монреаль хотын захирагч болсон анхны хүн аж. Түүний өмнө энэ суудалд байсан Жеральд Трамблэ мөн л авлигын хэргээр хугацаанаасаа өмнө огцорсон байна.
Р.ЖАРГАЛАНТ