Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху хөрш Сири дэх нөхцөл байдлын талаар ямар нэг тайлбар хийхгүй байхыг Засгийн газрынхаа сайд нарт анхааруулсан байна. Үүний учир ойлгомжтой. Энэ сэдвээр аливаа яриа хөөрөө үүсэхэд зенитпуужингийн С-300 цогцолбороо Орос улс Сирид өгөх болсон тухай асуудлыг зайлшгүй хөндөх ёстой болно. Нетаньяху Сочи хотод Путинтэй уулзахдаа энэ зэвсгээ нийлүүлэхийг болиулж чадна гэж найдаж байв. Гэвч бүтсэнгүй. Энэ наймааг хийхээ боливол Орос улс дор хаяж нэг тэрбум доллар алдана гэсэн үг аж.
Хоёр удирдагч энэ хэлэлцээнийхээ дараа сэтгүүлчидтэй уулзахдаа чухам энэ асуудлын тухайд ам нээсэнгүй. Нетаньяху мэдээж зэвсгийн талаар хөндөхийг Оросын төрийн тэрг үүнээс шаардаж чадаагүй. Израилийн нэрд гарсан тайлбарлагч Дов Конторер долоо хоног тутмын нэг хэвлэлд “Зэвсэг нийл үүлэгч нь хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол нэр хүнд нь сүрхий унана, ялангуяа үнэ өртөг нь тэрбум доллараар яригдах зэвсгийн наймааны салбарт энэ нь бүр ч илүү нөлөөтэй” гэж бичсэн байна. Оросууд зэвсгээ Сирид зээлээр өгөхгүй, түүгээр ч барахгүй хатуу валютаар зарна. ЗХУ-д, одоо бол түүний албан ёсны залгамжлагч ОХУ-д Арабын орнуудын төлөх өр 50 гаруй тэрбум долларыг цайруулсныг тооцож үзвэл одоогийн энэ наймаа хуучин түнш үүдийн хооронд шинэ маягийн зэвсгийн худалдаа хийх үлгэр загвар болох нь эргэлзээгүй. Түүнчлэн улс төрийн учир шалтгааныг ч хайхрахгүй орхиж үл болно. Сирийн одоогийн дэглэм нь Араб дахин дахь Москвагийн сүүлчийн түшиг тулгуур болж буй юм. С-300 нь батлан хамгаалах зориулалтын зэвсэг аж.
Израилийн Батлан хамгаалах яаманд олон жил ажилласан хурандаа Янив Рохов “Эхо планеты” сэтг үүлийн сурвалжлагчтай ярилцахдаа “Сирийн дотоод хэрэгт Израиль оролцохыг бодохгүй байгаа нөхцөлд С-300 цогцолборыг нийлүүлэх нь Сири дэх үйл явдлын өрнөлийг “Ливийн загвараар” явуулахыг урьдчилан сануулах зорилгыг юуны урьд зорьж байна уу гэлтэй. Тэр үед хамгаалалтаа бүрэн хэмжээгээр хийх боломжийг НАТО-гийн онгоцууд Муаммар Каддафид олгоогүй шүү дээ” гэж тэмдэглэсэн юм. Үнэн чанартаа НАТО-гийн нисэх хүчин Каддафигийн бүх танкийг устгаж орхисон юм. “Ливийн эргэн тойронд болсон зөрчилдөөнд Орос улс илт шаламгай бус хандсан бол Сирийн хувьд өөр байна” гэсэн дүгнэлтийг тоймч Даниил Давидзон хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Каддафигийн хувь тавиланг давтахыг Асад хүсэхгүй байгаа учраас Оросын зэвсэг өөрт нь тус болно гэж найдаж байгаа аж. Роховтой цэргийн шинжээч Давид Шарп санал нийлэхгүй байгаа юм. Тэрбээр “Сирид С-300 болон хөл өг онгоц эсэргүүцэх “Яхонт” пуужин нийл үүлснээр америкчууд Сирид цэргийн ажиллагаа явуулахыг тогтоон барьж болно гэх бодлыг таатай хүлээн авч болохгүй. Сирийн агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн “чадал” нь хөндлөнгөөс цэрэглэн оролцох шийдвэр гаргахаар ярилцах үед хамгийн ач холбогдол багатай хүчин зүйл байх болно” гэж тэр үзэж байна.
Тэгэхдээ “зөрчилдөөн өөрийнх нь нутаг руу ороод ирэх вий хэмээн еврейн улс болгоомжилж” буйг Рохов олж харсан нь маш зөв. Энэ нь эцэстээ Тегераны заавраар хөдөлж буй Ливаны шийтүүдийн алан хядах байгууллага “Хезболла”-гийн тухай ярьж буй хэрэг юм. Цөмийн зэвсэгтэй болохын төлөө улайран зүтгэж буй Лалын БН Иран улс л еврейн улсад заналхийлж буй билээ. Ойрхи Дорнод дахь цэрэг-улс төрийн байдал харсаар байтал өөрчлөгдөж байна. Палестиний суннитийн алан хядах байгууллага-ХАМАС-ын дайчид Сирийн сөрөг хүчний талд тулалдаж буй. Энэ дайчид Асадын дайсан болоод суннитийн ертөнцөд толгойлох үүрэг гүйцэтгэхээр өрсөлдөж байгаа жижиг мөртөө чинээлэг Катар улсын захиалгаар “ажиллах” болсон. ХАМАС урьдын адил мөнгөөр дутагдахг үй байгаа. Саудын Араб, Бахрейн, Арабын нэгдсэн Эмират, Катар улсууд дотоод зөрчлөө үл хайхран Сирийн шийтүүд болон түүнд ойр байдаг алавитуудын эсрэг “суннитийн хана” босгохыг эрмэлзэж байна. Сирид ХАМАС-ын дайчид “Хезболла”-гийнхантай үзэлцэж байгаа. Үүний зэрэгцээ Израиль хоёуланд нь тэргүүн зэргийн дайсан болж байна. Еврейн улсын Засгийн газрын бодлого Сирийн дотоод зөрчилдөөнд оролцохг үй байхад чиглэж буй. Хөрш оронд нь хоёр жил гаруй хугацаагаар үргэлжилж байгаа иргэний дайнд хэн нь яллаа ч сайнаар бодоход Дамасктай тогтоосон харилцаа нь зөөлөн дулаан байна гэдэгт Израиль эргэлздэггүй.
Хэрэв байдал муугаар эргэвэл дайнаас зайлсхийж чадахгүй. Одоогийн Ерөнхийлөгч Башар Асад хийгээд түүний хүрээллийнхэн эрх мэдэлтэй хэвээр үлдсэн ч, эсвэл Сирид одоо олонх байгаа суннитийн зэвсэгт отрядуудыг Дамаск өөрийн болгоод авлаа ч гэсэн ах дүүсээ алж цусанд будагдсан өнөөгийн Сирийг хүчтэй дайсан гэж үзэж болохгүйг Израиль мэддэг. Египет, Тунист “Лалын ахан дүүс” эрх мэдэлтэй болох замыг нь цэвэрлэж, Эрдоганы дэглэмийг Туркт хүчирхэгжүүлж, “жихадуудыг” Сирид дураар нь загнуулснаар чухамхүү Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа л суннитийн хэт даврагчдад хүчтэй түлхэц өгсөн гэж Израилийн нэрд гарсан цэргийн шинжээч Барри Рубин үзэж байна. Үйл явдал “Ливийн загвараар” өрн өх вий гэж Израилийн цэргийнхэн болгоомжлох болсон. Муаммар Каддафи унаснаар Ливийн армийн хүчин чадлыг сульдуулсан юм. Ливийн арми дээрэм тонуулд өртсөн. Ливийн талийгаач дарангуйлагчийн орчин цагийн зэвсэглэл нь зүсэн бүрийн алан хядагчдын, ихэнхдээ суннитүүдийн гарт орсон билээ. Тэр зэвсгийн үлэмж хэсэг нь Палестиний алан хядагч бүлэглэлүүдэд очсонд эргэлзэх юмгүй. Тэгэхлээр Ливийн цэргийн зэвсгийг палестинчууд Израилийн эсрэг хэрэглэх нь ойлгомжтой. Тэд нэгэнт суннит л юм болохоор энэ зэвсгийг бариад Сирийн сөрөг хүчний эгнээнд Башар Асадын цэргүүдийн өөдөөс тулалдаж таарна. Израилийн цэргийн нисэх хүчин “Хезболла”-гийн зэвсгийн агуулахууд болон зэвсэг бүхий цувааг тавдугаар сард гурван ч удаа бөмбөгдсөн. Хэрэв зенит-пуужингийн С-300 цогцолбор Сирид байлдааны ажиллагаанд оролцоод эхэлбэл Израилийн бүх төрлийн нисэх аппаратын өмнө айхтар саад гарч ирнэ. С-300 нь хааш хаашаа бараг 200 км-т байгаа байг устгаж чадна. Ийм зэвсэг агаараас тагнах, тэр дундаа агаараас дайралт хийхэд ноцтой аюул учруулна. Израильдаа Сирийн асуудлаарх хамгийн нэр хүндтэй шинжээч гэгддэг ТельАвивын их сургуулийн профессор Эяль Зисер телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Шаардлагатай цагтаа Сирийн цэрэг рүү довтолж, тэгэхдээ дайн хийхээс Израиль зайлсхийж чадна гэж найдаж буй нь бялуунд хүрэлгүйгээр түүнийг идэхийг хүсэж буйтай агаар нэг” гэж хэлсэн байдаг. Тэгвэл Янив Рохов түүнээс өөр зам еврейн улсад байхгүй гэсэн бодолтой байна.
Тэрбээр хэрэв С-300 “Хезболла-гийн дайчдын гарт орох юм бол агаараас тагнах боломж Израилийн хувьд олон дахин буурна гэж үзэж байна. Тэгтэл агаараас эсэргүүцэн хамгаалах энэ цогцолбор эцсийн эцэст Ойрхи Дорнодод “хөл тавих” эсэх тухай асуултад нэг мөр өгчих хариулт одоогоор алга. “Хэрэв Израиль, Оросын удирдагчид ямар нэг тохиролцоонд хүрсэн бол Сиритэй байгуулсан гэрээгээ хөндөлгүйгээр Орос улс С-300-гийн гол бүрэлдэхүүн хэсгийг тус оронд нийл үүлэхээ нэлээд удаан хугацаагаар хойшлуулсан байж болзошгүй”. Энэ бол дээр нэр нь гарсан Дов Конторерийн үг. Сочид үнэхээр ийм тохиролцоо хийсэн бол тэр тухайгаа олон түмний сонорт хүргэхгүй нь мэдээж. С-300 Ойрхи Дорнод орох замдаа “саатвал” Израиль улс Сирид агаараас цохилт өгөхөө хүлээзнэж болзошгүй. Тэгээд ч энэ мэт нарийн зэвсэгтэй Сирийн хүмүүсийг харьцаж сургахад багагүй хугацаа хэрэгтэй. Тиймээс л Нетаньяху “амаа хамхиж байх” хатуу тушаалыг сайд нартаа өгөө болов уу. Израилийн Агаарын цэргийн хүчний командлагч, хошууч генерал Амир Эшель С-300 “хэдийнэ Сири рүү гарсан” гэж тавдугаар сарын 22-нд мэдэгдсэн нь анхаарал татахгүй байхын аргаг үй. Гэхдээ маргааш нь тэрбээр үгээ буцааж авсан юм. Израилийн Тагнуул, стратегийн төлөвлөлтийн сайд Юваль Штайниц ОХУ-ын Элчин сайд Сергей Яковлевтэй уулзжээ. Уг уулзалт “хэдийнэ Сири рүү гарсан” С-300-гийн талаар тархсан мэдээлэлтэй холбоотой байв. Талууд Ойрхи Дорнодын улс төрийн байдлын анхаарал татсан асуудлыг ярилцсан гэж уг уулзалтын дараа мэдээлсэн. Энэ удаа ч С-300-гийн талаар бас л үг дуугараагүй. Энэ зэвсгийг нийл үүлэхтэй холбоотой асуудлаар юм ярихг үй байхыг Нетаньяху сайд нартаа хориглохоос өмнө Штайниц Москваг Башар Асадын дарангуйлагч дэглэмийг дэмжлээ хэмээн буруутгасан явдал бас бий.
Израилийн Батлан хамгаалахын сайд Моше Яалон Парламент (Кнессет)-ынхаа гадаад бодлогын асуудал эрхэлсэн комиссын гишүүдийн өмнө зургадугаар сарын эхээр үг хэлэхдээ чухал мэдээлэл уламжилсан байдаг. Түүнд байгаа мэдээллээр бол С-300-г Сирид өгөөгүй аж. Өглөө гэхэд 2014 оноос өмнө амжихг үй. Сирийн дотоод зөрчил Ойрхи болон Дундад Дорнод даяар тархсан гэж Яалон бас хэлсэн байна. Сирийн зэвсэгт сөрөг хүчний ихээхэн хэсгийг бүрдүүлж байгаа “Лалын ахан дүүс”-ийн дайчдад Турк, Катар улс үнэн хэрэг дээрээ дэмжлэг үзүүлж байгаа. Саудын Араб салафитуудад тусалж, Башар Асадын дэглэмийг Иран, “Хезболла” илт дэмжиж байна. Израилийн арми шархадсан, өвдсөн сиричүүдэд тусламж үзүүлэхээр Сиритэй залгаа хил дээр цэргийн эмнэлэг ажиллуулахад бэлэн байгааг Батлан хамгаалахын сайд нь мэдэгдсэн. Харин дүрвэгсдийг олноор хүлээж авах бодол Иерусалимд байхгүй юм. Өөрийгөө өндөрт бодсон Иран Саудын Араб болон Персийн булангийн хаант засаглалтай ихэнх улсад заналхийлж байна. Бахрейнд шийтийн хувьсгал хийх гээд бүтэлгүйтсэн үйлдлийн ард Иран байсан. Арабын орнуудад ч алан хядах байгууллага гээд зарлагдчихсан, иранчуудын нөлөө ихтэй гэдэгт нь эргэлзэх юмгүй. “Хезболла” Ливаны Засгийн газрыг багалзуурдчихаад байдаг. Энэ бүх хүчин зүйл байлаа ч Арабын ерт өнцийн гол дайсан нь Израиль болж байна. Сирийн суртал нэвтрүүлгийн орлогч сайд Халаф аль-Мафлахын хэлж буйгаас үзвэл “Сирийн армийн стратегийн гол зорилт нь урьдын адил Израиль” аж. Гэхдээ түүний энэ үгтэй бүрэн санал нийлж болохгүй. Эцсийн эцэст өнөөдөр Сиритэй Израиль байлдаж байгаа биш шүү дээ. Сирийн Засгийн газрын цэрэг юуны урьд сөрөг хүчнийхээ зэвсэглэсэн хүчтэй тактикийн асуудлаа нэг тийш болгох ёстой. Тактикийн зорилтоос өмнө стратегийн зорилтоо шийдвэрлэнэ гэж байдаггүй.