Тусгай албадын нууц материалыг сэтгүүлчид дамжуулахад оролцсоноо хүлээсэн АНУ-ын ТТГ-ын ажилтан байсан Эдвард Сноуденд улс төрийн орогнол олгохыг хүсвэл уг асуудлыг авч үзэхэд ОХУ бэлэн хэмээн “Коммерсант” сонинд бичжээ. ОХУын Ерөнхийл өгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын ярьсанд түшиглэн тус сонинд ийн мэдээлсэн аж. Ийм хүсэлт ирвэл ярилцах болно гэж тэрбээр хэлсэн байна.
Төрийн Думийн гишүүн Роберт Шлегель ч “Энэ бол боломжийн санаа” гэж үзжээ. Тэгвэл Цагаан байшин болон АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клеппэр мэдээ алдагдсаныг “үндэсний аюулгүй байдалд хохиролтой” гэж тэмдэглэсэн байна. Эдвард Сноуден өөрийн үйлдлийг шударга ёстой холбож, хүний хувийн амьдралд хөндл өнгөөс оролцохгүй байлгахын төлөө хийсэн алхам гэж мэдэгдсэн аж.
АНУ-ын Конгрессийн гишүүн БНН-ын Питер Кинг мэдээ алдагдсанд буруутай этгээдийг аль болох түргэн олж авчрахыг эрх баригчдаасаа шаардаж, Сноуденд улс төрийн орогнол олгохгүй байхыг бусад улсад сануулсан байна.