Бишкек хотын шүүх Киргизийн Ерөнхий сайд асан Данияр Усеновыг 15 жил шоронд хорьж, хөрөнгийг нь хураах ял оноов. Бишкек хотын дарга байхдаа 2007-2008 онд Усенов албан тушаалын байдлаа буруугаар ашигласан нь тогтоогджээ. Тэрбээр Ататюркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 11 га гаруй талбайг хууль бусаар авч орон сууц барихыг зөвшөөрсөн аж. Хууль зөрчсөн уг үйл ажиллагааны уршгаар улсад 160 сая сом(106.1 сая рубль)-ын хохирол учирсан байна.
Данияр Усенов 2009-2010 онд Ерөнхий сайд байгаад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч огцорсон төдийгүй улс орноосоо гарч явсан аж. Одоогоор түүнийг хаана байгаа талаар албан мэдээлэл байхгүй ч Их Британид байж магадгүй гэх сураг байдаг гэнэ. Киргизийн сөрөг хүчин 2010 оны дөрөвдүгээр сарын 7-нд эрх мэдлийг гартаа авч, түрүүчийн Засгийн газар нь бүрэн бүрэлдэх үүнээрээ огцорсон юм.
Маргааш нь шүүх Усеновыг баривчлах тухай шийдвэр гаргаж дараа нь эрэн сурвалжиж буйгаа зарласан. Ерөнхийлөгч асан К.Бакиев, түүний хоёр ах, өндөр албан тушаалын 25 хүний хамт Усеновыг албан тушаалаа хэтрүүлсэн, хүч хэрэглэсэн, дөрөвдүгээр сарын үйл явдлын үеэр хоёр хүний амийг санаатай хөнөөхөд оролцсон хэмээн буруутгаж байгаа билээ.