Оросын “Ардын эрх чөлөө” гэдэг нэртэй БНН авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальныйг Москва хотын захирагчид нэрийг нь дэвшүүлэхээр санал болгож буйгаа мэдэгдэв. А.Навальный энэ намын гишүүн биш аж. Тэгэхдээ 70 мянган хүний гарын үсэг цуглуулах гэнэ. Тус намын нэг дарга Владимир Рыжковын хэлснээр “Хууль зүйн үүднээс заавал биелүүлэх шийдвэр биш, Москва хотын намын байгууллага нь л нэр дэвшүүлэх эрхтэй” аж. Намын энэ байгууллагын Москва хотын захирагчид нэр дэвшүүлэх хурал ирэх долоо хоногт багтаж болох юм байна.
Уг хуралд А.Навальный оролцох гэнэ. Тэрбээр нэрийг нь дэвшүүлэхийг зөвш өөрчээ. Гэхдээ намын юм уу хувь хүний санаачил гаар бус, харилцан тохиролцож байж ийм шийдвэр гаргахаар болсон аж. Москва хотын захирагчийн сонгууль есдүгээр сарын 8-нд болох юм. Одоо уг албыг хашиж байгаа Сергей Собянин хугацаанаасаа өмнө огцрох хүсэлт гаргасан ч сонгуульд “Нэгдмэл Орос” намын өмнөөс биш бие дааж нэрээ дэвшүүлэх сурагтай байна. Гэхдээ энэ талаар эцсийн шийдвэр гаргаагүйгээ С.Собянин энэ сарын 9-нд “Россия I” сувгаар мэдэгджээ. Москва хотын захирагчаар урьд нь ажиллаж байсан Юрий Лужков ч өрсөлдөж магадгүй гэх чимээ бас дуулдав. Ийм үйлдэл хийхийг хувьд хуульд хориглоогүй аж. “Бүрэн эрхийг нь Ерөнхийлөгч түдгэлзүүлсэн хүн хоёр жилийн дараа дахин сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй” гэж Москва хотын Думийн дарга Владимир Платанов мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн итгэлийг алдсан гэх шалтгаанаар Юрий Лужковыг Дмитрий Медведев 2010 онд огцруулсан юм.