Америкийн тусгай албад интернэт болон телефон холбоогоор дамжуулан иргэдээ тагнаж байгаа гэх мэдээлэл өгсөн хүний нэрийг Америкийн “The Washington Post”, Английн “The Guardian” сонинууд илчлэв. Тэр хүн нь ТТГ-ын ажилтан байсан 29 настай Эдвард Сноуден аж.
Сноуден ТТГ-ын техникийн албанд ажиллаж байсан бөгөөд нэрийг нь илчлэхийг өөрөө хүссэн гэнэ. Одоо тэрбээр Хонконгод амьдардаг бөгөөд “үг хэлэх эрх чөлөөг дээдэлдэг” аль нэг улсад орогнол хүсэхээр төлөвлөж байгаа юм байна.
Тагнаж чагнах тусгай хөтөлбөрийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг ашигласан бөгөөд ийм хөтөлбөр бай гааг тус агентлагийн захирал Жеймс Клэппер хүлээн зөвшөөрөөд хуулийн хүрээнд, Конгрессийн зөвшөөрөлтэйгөөр энэ үйл ажиллагааг явуулсан гэж ярьсан байна. Түүнчлэн өөрийн иргэдээ бус гадаадын хүмүүсийг мөрдсөн гэж хэлжээ.
Р.ЖАРГАЛАНТ