“Дэлхийн мисс” шалгаруулах 62 дахь удаагийн уралдаан есдүгээр сарын 28-нд Индонезийн Бали аралд болох гэж буй. Тэгвэл уг уралдааны сонирхолтой хэсэг болох усны хувцастай үзүүлбэрийг хасах шийдвэр гаргасан гэдгийг “Fox” телевиз мэдээлэв.
130 орны төлөөлөл болсон үзэсгэлэнт бүсгүйчүүд усны хувцасны оронд саронг (Индонезийн үндэсний хувцас) өмсөж, тайзнаа гарах аж. Индонез нь дэлхийд мусульман шашинтны тоогоор тэргүүлдэг бөгөөд “Дэлхийн мисс”-ийн үеэр эмэгтэйчүүд бараг нүцгэн шахам алхахыг сүсэгтнүүд эсэргүүцсэний учир тэмцээний дүрэмд ийн өөрчлөлт оруулж чадсан байна.