АНУ-ын Зефирхилл хотод амьдардаг 84 настай Глория Маккензи гэдэг эмэгтэй сугалаагаар 590 сая доллар хожсон байна. Энэ нь АНУ-ын түүхэнд сугалаагаар нэг хүн хожиж буй хамгийн их мөнгө гэнэ.
Тэгэхдээ хатагтай Маккензи нэг удаагийн сугалаа авсан болохоор гар дээрээ авах мөнгөний хэмжээ багасч татвараа төлөлгүйгээр 370.9 сая доллар авчээ. Үүнээс татвар төлнө. Маккензи мөнгөө авчихаад хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзаагүй аж.
Тэрбээр Зефирхиллс хотынхоо нэгэн дэлгүүрээс сугалаа худалдаж авчээ.