БНХАУ “Шэнжоу-10” сансрын хөлгөө энэ сарын сүүлчээр хөөргөх болсон тухайгаа мэдэгджээ. Хятадын “Синьхуа” агентлагийн мэдээлснээр хөлгийн багийн гурван гишүүний нэг нь эмэгтэй аж. Тэр бол нисэгч Ван Япин. Өдгөө тэрбээр 35 настай бөгөөд сансарт нисэж буй хоёр дахь хятад эмэгтэй боллоо.
1963 онд Оросын эмэгтэй нисэгч Валентина Терешкова анх сансарт ниссэнээс хойш 20 жилийн дараа НАСА-гийн бүтээсэн “Челленжер” хөлгөөр АНУ-ын эмэгтэй нисэгч Селли Райд, “Шэньжоу-9” хөлгөөр БНХАУ-ын Лю Ян нар сансарт хөл тавьжээ. Мөн Өмнөд Солонгос болон Пакистан улс сансрын анхны нисэгчээрээ эмэгтэй хүн сонгох төлөвлөгөөтэй байгаа аж.
1963 оноос хойш 50 гаруй эмэгтэй сансарт ниссэнээс 40 нь АНУ-ын нисэгч байсан юм. Тухайлбал, 1983 онд НАСА-гийн зүгээс Салли Райдыг сонгож сансарт нисгэсэн байна. Түүнчлэн 1984 оны долдугаар сард Светлана Савицкая, наймдугаар сард Анна Фишер, аравдугаар сард Кэтрин Салливан, 1992 онд Кэти Торнтон нар тус тус сансарт нисэж байжээ.
Г.Анударь