Тухайн тойрогт байх АЦС-д осол гарсны дараа Фүнүшима мужид эмнэлгийн үзлэг хийхэд насанд хүрээгүй 12 хүүхэд бамбай булчирхайн хорт хавдартай байжээ. Энэ нь хоёрдугаар сарынхаас дөрөв дахин их аж. Бас 15 хүүхэд энэ өвчний шинж тэмдэгтэй байсан ч яг өвчтэй гэдэг нь тогтоогдоогүй байна.
Одоогийн байдлаар тус мужийн 18 хүртэлх насны 174 мянган хүн шинжилгээнд хамрагдаад байгаа аж. Нийтдээ 360 мянган хүнд шинжилгээ хийх юм байна. Бамбай булчирхай нь цөмийн урвалын дүнд агаарт цацагддаг радио идэвхт изотопд өртөмхий байдаг, ялангуяа хүүхэд, залуусын хувьд тун эмзэг байдаг гэнэ. НҮБ-ын мэдээгээр бол Оросын Чернобылийн АЦС-д гарсан ослын дараа эндхийн 18 хүртэлх настай 6000 хүнд энэ өвчин туссан байжээ.
Чернобылийн туршлагаас үзвэл осол болсноос хойш 4-5 жилийн дараа хүүхдэд ийм өвчин туссан нь илэрч эхэлдэг байна. НҮБ-ын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Фүнүшима АЦС-д гарсан ослын дараа япончуудын хордлогын түвшин Чернобыльд гарсан ослын дараах хэмжээнээс 30 дахин бага байгаа аж.
Р.ЖАРГАЛАНТ