Тайванийн Ерөнхийлөгч байсан Чень Шуйбень шоронд амиа хорлохыг оролдсон аж. Өөрийг нь улс төрийн шалтгаанаар шоронд хорьсон гэж тэрбээр үздэг бөгөөд амиа хорлох гэсэн нь эсэргүүцлийн илэрхийлэл гэнэ. Чень Шуйбень бие засдаг газар алчуураар өөрийгөө дүүж лэх гэж оролдсон байна. Түүнийг хөрөнгө идсэн, авлига авсан, 15 сая гаруй доллар “угаасан” хэмээн буруутгаж 2009 онд бүх насаар нь хорих ял оноосон юм.
Сүүлдээ Ерөнхийлөгчийн сангаас мөнгө авсан гэсэн ялыг хүчингүй болгож, баримт бичиг хуурамчаар үйлдсэнийг нь нотолсон байна. Ченийн төрөл төрөгсөд ч янз бүрийн хугацаатай ял авчээ. Тухайлбал, гэргий нь 17.5 жил хоригдох ялаар шийтг үүлсэн ч тэрбээр тахир дутуу хүний тэргэнцрээс салдаггүй тул шоронд хийгээгүй аж.